Загвар өмсөгч О.Пүрэвдулам өнөөдөр Соёлын тэргүүний ажилтан цолоор энгэрээ мялаажээ. Тэрээр өөрийн инстграмдаа “дотоод болон гадаадын тэмцээн уралдаанд улсаа төлөөлөн амжилттай оролцож ,мөн хувцас загварын салбарт оруулж буй хувь нэмрийг минь үнэлж Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол тэмдгээр шагналаа. Маш их баярлалаа” хэмээн бичсэн байна.
Түүний хувьд “Гоёл-2013” наадмын шилдэг загвар өмсөгч, топ модель О.Пүрэвдулам 14 наснаасаа загварын ертөнцөд хөл тавьж, “Asian model-2011” шагнал гардуулах ёслолоос “Asian star model”, мөн “Asian super model” тэмцээний “International Freindship Face model”, “Miss Mongolia-2005″ тэмцээний “Best model”, “Miss sharp-2007” тэмцээний шагналт байрт тус тус шалгарч байжээ. Мөн “Сat Walk” охидын хамтлагийн ахлагч байсан юм.