Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны Баянбулагийн зуслангийн “Задгай”-д байшин шатаж байна гэсэн дуудлагыг арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 21:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн алба хаагчид 3 км зам туулан 21:31 цагт очиход иргэн Э-ийн 8×12 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 20 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт 45 настай эрэгтэй Б, 35 настай эмэгтэй Э нар түлэгдэж гэмтсэн байсныг ЯТТТ-д шилжүүлэн өгсөн.