БНХАУ үндэсний шигшээ багийн тоглогчдыг шивээс хийлгэхийг хоригложээ

БНХАУ-ын Спортын ерөнхий газраас Үндэсний шигшээ багийн тоглогчдыг шивээс хийлгэхийг хоригложээ. Мөн шивээстэй тамирчид үүнийгээ арилгах эсвэл бэлтгэл, тоглолтын үеэр халхлахыг зөвлөсөн байна. Түүнчлэн 20-оос доош насны тоглогчидтой залуусын шигшээ багт шивээстэй хөлбөмбөгчин авахыг хоригложээ.

Хэдийгээр дээрх шийдвэрийг саяхан албан болгосон ч  2018 оны гуравдугаар сард гэхэд л албан тогтоол гараагүй байсан ч тоглогчдыг шивээсээ хувцасаар нуухыг анхааруулдаг байсан аж.

https://www.bbc.com/zhongwen/simp/chinese-news-59836631