Улсын хэмжээнд амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10000 хүн амд 16.6 бүртгэгдэж, 16 хүртэлх насны 1255 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 26.2 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба улирлын болон томуугийн цар тахлын эрсдэлийн үнэлгээгээр идэвхжлийн түвшинд байна.
Орон нутагт Булган, Дархан, Завхан, Орхон, Сэлэнгэ, Увс, Хөвсгөл аймаг идэвхжлийн түвшинд, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Ховд, Төв аймаг алаг цоог дэгдэлтийн түвшинд байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.