АНУ-д коронавирусний “омикрон’ хувилбар эрчимтэй тархаж байгаагаас үүдэн хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдол нэг саяыг давжээ. Тус улсын Эрүүл мэндийн газраас мэдээлснээр 98.000 хүн “Ковид-19′-ийн халдвараар эмнэлэгт хэвтсэн нь долоо хоногийн өмнөхөөс 32 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр “дельта’ хувилбар нь нийт тохиолдлын 41 орчим хувийг эзэлж байгаа бол “омикрон” нь халдварын 58.6 орчим хувийг эзэлж байгаа өндөр үзүүлэлт гарчээ.
Тус улсын эрх баригчид халдварын өсөлттэй холбоотойгоор нэмэлт тунгийн дархлаажуулалтад ард иргэдээ идэвхтэй хамрагдахыг уриалаад байна. “Си-Эн-Би-Си’ суваг Жон Хопкинсийн их сургуулийн статистикаас иш татан мэдээлснээр, дотоодын халдварын тохиолдол нэг саяыг давсан нь дөрөвхөн хоногийн өмнө шинээр батлагдсан тохиолдлын тоо 590.000-д хүрч байснаас бараг хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт болж байгааг онцолжээ.