Монголын сүүлчийн хаан VIII богд Жавзандамбын Ногоон ордон буюу одоогийн Богд хааны ордон музейн цогцолборыг (Дотоод бүтэц) анх 1893-1903 оны хооронд барьж байгуулан, Монголын шашны тэргүүн VIII Богд хаан таалал төгстлөө амьдарч, төр, шашны хэргийг захиран, төр улсаа удирдаж байсан дурсгалт газар билээ.
Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазараас VIII Богд Жавзандамба хутагт хүртэлх найман хувилгаан дүрүүдэд гадаад дотоодын элчин зочдын өргөсөн бэлэг дурсгал, үүний дотор V Далай ламаас Өндөр гэгээн Занабазарт бэлэглэсэн зандан модны навчин малгай, XVII зуунд Манжийн Энх-Амгалан хаанаас Өндөр гэгээнд өргөсөн 80 хар үнэгний арьсаар зоолж хийсэн жанч, 12 жилийн дүрст чимэг бүхий сум модон сандал зэрэг түүхэн дурсгалт хосгүй эд өлөг зэрэг ХVII-ХХ зууны үеийн Монголын хаант төр, шашны түүх, урлаг соёлын давтагдашгүй хосгүй үнэт дурсгалууд хадгалагдаж байдаг юм.
Богд хааны ордон музей амралтын өдрүүдэд ажиллаж байна. Мөн 16 хүртэлх насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчлүүлэхээс гадна тасалбараа онлайнаар авч, очих цагаа хэлснээр музейн тайлбарлагч, хөтчөө урьдчилан захиалах боломжтой.
Ташрамд дуулгахад,