Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1818 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1227 нь Улаанбаатар хотод, 565 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 26 байна. Мөн нас баралт 2 бүртгэгдсэн байна.
Одоогоор 4781 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 713, жирэмсэн эх 440 байна. Гэрийн хяналтад 14354 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.