Он гарсаар Онцгой байдлын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашин живсэн, суусан гэсэн 20 гаруй удаагийн дуудлагаар ажиллажээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр нэгдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Мөн ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан 2021 оны мөн үеийнхээс 15-75 см нимгэн, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.