Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар дөнгөж сая захирамж гаргаж Засаг даргын ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Ихбаяр болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Учир нь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдрийн ЗГ-ын ээлжит хуралдаанаар ажлаа сайн хийж чадахгүй байгаа дээрх хүмүүст хариуцлага тооцох үүрэг өгсөн юм.