Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр БОАЖ-ын сайд Н.Уртнасан, дэд сайд дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Ерөнхий МАН-ын удирдах зөвлөлийн хуралд БОАЖ-ын сайдад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэг томилох санал оруулж хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Улмаар өнөөдрийн намрын чуулганы хаалтаар хэлэлцүүлэх аж.
Тэгвэл тус яамны дэд сайдад Б.Тулгатыг томилно гэх албан бус мэдээлэл байна. Түүнийг МАХН-ын дарга асан Н.Энхбаярын туслах гэдгээр нь хүмүүс таних билээ. МАН, МАХН нам нэгдсэнээр Б.Тулгат МАН-ын удирдах зөвлөлд орсон юм.
Н.Энхбаяр МАХН-аа МАН-тай нэгтгэхдээ тодорхой тохироотой нэгдсэний нэг нь 2-3 сайдын суудал авах гэсэн бор шувуу ниссээр удсан. Хэрэв Б.Тулгат БОАЖ-ын яамны дэд сайдаар томилогдвол түүний тохирооны нэг нь ийнхүү биелэлээ олох бололтой.
Д.Гэрэл