УИХ-ын гишүүн, Боловсрол соёл шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөрийн эхнэр А.Туул, охин Г.Ганзаяагийн хамт Тайланд улсад амарч явна. Тайландад очсон хүн бүр усны хувцасаар гоёж зургаа авахуулдаг уламжлал тогтоод удаж буй.
Тэгвэл түүний эхнэр, охин хоёр усны хувцастай нүцгэн зургаа инстаграмдаа оруулжээ. Энэ талаар охин Г.Ганзаяа нь “Манай ээж чинь их даруухан, хөөрхөн эмэгтэй байдаг юм. Ганц удаа найраад ийм гоё зурагтай болж авсан. Дөрвөн хүүхэд гаргасан ийм сайхан эмэгтэй хажууд минь маш том үлгэр дуурайлал болдог шүү’ хэмээн бичжээ.
А.Туулын хувьд өмнө нь Монгол банкинпд ажиллаж байсан туршлагатай эдийн засагч юм. Тэрээр сүүлийн үед Amway сүлжээний бизнесээр тэрбумтан болсон гэх албан бус мэдээлэл байдаг.