МИАТ ТӨХК-ийн Сөүл хот дахь Төлөөлөгчийн газраас “Ковид-19” вирусний нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ирүүлсэн мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
БНСУ-ын Хорио цээр, халдварт өвчинтэй тэмцэх алба БНСУ-ыг зорьж буй зорчигчид 72 цагийн дотор PCR шинжилгээ өгсөн байх журмыг 48 цагийн дотор болгон өөрчиллөө.
Уг журам 2022 оны нэгдүгээр сарын 20 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.