2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад Монгол Улс гурван сая хүн амтай болсон. Гурван сая дахь иргэнээр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн Энхтүвшингийн Хатанболд, Ганбатын Аззаяа нарын ууган охин Монголжин бүртгэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос зарлаж байсан билээ.
Монгол Улсын 3 сая дахь иргэний нас чацуутан 180 иргэн байдаг юм.
Сонирхуулахад, Монгол Улсын нэг сая дахь иргэн 1961 оны аравдугаар сард, хоёр сая дахь иргэн 1988 оны долоодугаар сард мэндэлсээн бөгөөд эцэг, эх нь түүнийг Аззаяа хэмээн нэрийдсэн бол гурван сая дахь иргэн Х.Монголжингийн ээжийг Г.Аззаяа гэдэг нь бас л сонин тохиолдол юм.
Т.Түвшин