Гарын ариун цэврийг сахих нь олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх боломжийг олгодог. Гараа савангаар угаах боломжгүй үед спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй. Харин гар бохирдож, хиртэй болсон үед, бие зассаны дараа гараа заавал савандаж угаана.
Мөн бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэж болохгүйг үргэлж санаарай.