Найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин хурмын зар дуулгах уу

Жүжигчин Х.Баярмаагийн төрсөн өдөр нижгэр болсон талаар тэрээр өөрийн цахим хуудастаа бичиж, зурагнуудаа нийтэлжээ. Тэрээр АНУ-д мэргэжлээрээ суралцаж ирээд аавынхаа найруулсан “Хиртээгүй сарнай’ кинонд жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатартай гол дүрүүдийг нь бүтээгээд амжсан. Кино өнгөрсөн жил нээлтээ хийх үеэр гол дүрийн хоёрыг дотно харилцаатай хэмээн жиг жуг хийцгээсэн.

Тэд “Санжаа шоу’-нд оролцохдоо нэгнийгаээ сонирходог гэдгээ нуугаагүй. Түүнчлэн О.Амгаланбаатар энэ жилдээ багтаж хуримаа хийнэ хэмээн хэлсэн удаатай. Тэгвэл Х.Баярмаагийн төрсөн өдрөөр тэд бие биенийхээ гараас хөтлөж зургаа авахуулан цахим хуудастаа оруулсаныг нь харилцаагаа ил болгож байна гэж харах хүмүүс ч цөөнгүй байна. Тэгэхээр найруулагч Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нар энэ жил охиноо тусдан гаргаж нижгэр хурим хийж магадгүй бололтой.

Түүний төрсөн өдөрт ихэвчлэн олны танил залуус хүрэлцэн очсон байна.

Мөн жүжигчин Онон тэдний зурагны доор манай хоёрын сүй тавих ёслол сайхан болжээ хэмээн “Joke’ хэмээн оруулжээ.

Д.Гэрэлээ