Нийт 348 мВт-ын хүчин чадалтай хотын зүүн хэсгийн 50 мянга гаруй айл өрхийг дулаанаар хангадаг “Амгалан’ дулааны станцад гэмтэл гарсны улмаас өчигдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн орон сууцны хороололд халуун ус, халаалт нь зогссон. Асуудлыг шийдвэрлэхээр дулааны шугам сүлжээний инженерүүд тухайн гэмтэл гарсан хэсэг болон дулааны цахилгаан станц дээр ажиллаж айл өрхийг халуун ус, дулаанаар хангаж байгаа ч засварын ажил бүрэн дуусаагүй байгаа аж.