Дуучин С.Жавхлан эхнэр хүүхдүүдээсээ тусдаа амьдарч байгаа гэх бор шувуу нисч байна. Учир нь тэрээр суулийн үед бор дарсанд нэлээн дурлаж, тухайн үедээ учир утгагүй лайв хийдэг болсон нь тэдний тусдаа маьдрах шалтгаан болоод байгаа аж.
С.Жавхлангийн хувьд өмнө нь амьдрал зохиож байсан бөгөөд нэг охинтой. Өмнөх амьдралаасаа салаад удаагүй тэрээр “Шуранхай’ хамтлагийн гишүүн Г.Эрдэнэчимэгтэй ханилж дөрвөн хөөрхөн үрсийн эцэг эх болцгоосон.
Тэрээр нэг хэсэг урлагаасаа хөндийрч улс төрд орж УИХ-ын гишүүнээр дөрвөн жил төрийн ордонд суусан билээ. Тэрээр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн боловч өвдөг шороодож улмаар нутгийн зон олныгоо миний дуу битгийн сонсоорой хэмээн хөлчүүхэн лайваар мэдэгдэн шуугиан тарьж байсан удаатай.
Тэгвэл түүний эхнэр Г.Эрдэнэчимэг хэдхэн хоногийн өмнө “Нэг голын ус” цомгийн бaярaa тэмдэглэж нaйз нөхөд, урaн бүтээлийн хaмтрaгчид нь ирсэн ч С.Жaвхлaн ирээгүй нь байна. Мөн эхнэр хүүхдээ эмнэлэгт хэвтэж бaйх үеэр “Гaлыг минь түлэх гэргий бaйнa уу” гэсэн пост оруулсaн нь дээрх яриаг үнэн болохыг батлаад байна. Үүнээс хэд хоногийн дaрaa түүний эхнэр Г.Эрдэнэчимэг “Бусдыг өөрчлөхийн төлөө биш өөрөө өөрчлөгдөхийн төлөө тэмүүл” гэсэн пост оруулсaн юм. Ямартай ч монголчууд урлагийн сайхан хосоо учир зүйгээ олж хамтдаа амьдраасай гэж хүсч байна.