УИХ-ын ээлжит бус чуулганаар тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан, УИХ-ын гишүүн С.Чинзориг 500 мянгаас дээш тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлэх нь тэтгэврийн зөрүүг улам нэмнэ. Ингэж нэмэх нь буруу. Хэрэв ингэж нэмбэл бага тэтгэвэртэй багш, эмч нарын тэтгэвэр нь бага нэмэгдэж байна гэв.
УИХ-ын өнөөдрийн ээлжит чуулганаар тэтгэвэр тэтгэмжийг хэрхэн нэмэх асуудлыг эцэслэн батлах юм.