Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр тусгасан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өнөөдөр эцэслэн баталлаа🙇🏻♀️🙇🏻♀️🙇🏻♀️
Одоо дараагийн процессын хувьд:
👉🏻 Улсын Их Хурлын дарга гарын үсэг зурж ёсчилно.
👉🏻Ёсчилсон хуулийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ.
👉🏻Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
👉🏻Хууль, тогтоолыг “Төрийн мэдээлэл’ эмхэтгэлд албан ёсоор нийтэлнэ.
Дээрх бүх процесс одоо хийгдэж байгаа бөгөөд хүн бүхэн хичээн ажиллаж байна.
🇲🇳🇲🇳🇲🇳Засгийн газар үүний дараа хуралдаж яг хэдэн төгрөгөөр яаж нэмэх талаар тогтоол батлана✅✅✅
Тогтоолын дагуу бид тооцооллоо 🏦банкуудад өгч📩, банкууд 465 мянган иргэний дансанд нэмэгдүүлсэн тэтгэврийг байршуулна💵💳.
Яг шууд маргааш өглөө дансанд байршихгүй ч, өдөртөө багтаахыг бид хичээнэ ээ🙏🙏🙏
Ахмад, буурлууд маань эрт банкруу явахвий. Үр хүүхдүүд нь дансыг нь эхлээд шалгаж өгөөрэй. Бид чинь бүх тэтгэврийг дансанд хийдэг болчихсон шүү дээ.
Дахиад жаахан хүлээзнээрэй🙏🙏🙏Бид хичээн ажиллаж байгаа шүү.’ хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ