УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Хөгжлийн банкыг шалгах ажлын хэсэг байгуулагдлаа

 Хөгжлийн банкнаас чанаргүй зээлдэгч 26 аж ахуйн нэгжийг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг томиллоо. Ажлын хэсэгт  УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Даваасүрэн, Б.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж  нар ажиллана. УИХ-ын ажлын хэсэг нэн тэргүүнд Хөгжлийн банктай холбоотой зээлийн мэдээллийг цуглуулж, хөндлөнгийн хараат бус аудит оруулах ажээ.
Ажлын хэсэг Хөгжлийн банкнаас шүүхэд гаргасан мэдээллийг нэгтэн судлаад ирэх хаврын чуулган эхэлмэгц УИХ-д танилцуулах юм байна.
Д.Гэрэлээ