Өнгөрсөн жил хүн худалдаалах нэг гэмт хэрэг бүртгэгджээ

Өнгөрсөн Бямба гарагт 28 настай С.А гэгч нь 7 настай М-ийг гэрээс нь авч явсан хэрэг гарсан бөгөөд түүнийг саатуулан шалгаж байгаа талаар бид мэдээллэсэн. Тэрээр охины ээжийн найз бөгөөд “Өвөө нь согтуу байсан тул охиныг авч явсан’ гэж мэдүүлжээ. Тэрээр тодорхой эрхлэсэн ажилгүй юм байна. Гэвч шалгалтаар өвөө нь согтуу байгаагүй нь тогтоогдоод байгаа аж. Хүүхдийг ар гэрт нь хүлээлгэн өгч,  гэмтлийн зэрэг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний төвд шинжээч томилон, хамтарсан багаар ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн жил ийм төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн эсэх талаар ГБХХЭГХТХ-ийн дарга Хошууч Э.Баярбаясгалангаас тодруулахад “Өнгөрсөн жил хүн хулгайлах төрлийн нэг хэрэг бүртгэгдсэн. Гэхдээ энэ нь насанд хүрсэн хүн хулгайлах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаа юм билээ.

Дээрх хүүхдийн хэргийг яг хүүхэд хулгайлах гэмт хэрэг гэж үзэх нь мөрдөн шалгалтын ажиллагаа дууссаны дараа тодорхой болно’ гэв.

Д.Гэрэлээ