Мотоспортын тамирчин Н.Оргилмаа нь тэмцлийн хурц хэлбэр болох ХУУРАЙ ӨЛСӨГЛӨН зарлаад дөрөв дэх хоногтоо орж байна.
АЛАГ ХАЙРХАН БУГАТ ХХК-НЫХААН ЭМЭГТЭЙ ХҮМҮҮС ХЭЦҮҮДЛЭЭ !!!!!
Н.Оргилмаа нь найз эмэгтэйн хамт 18 хоногийн турш маш их бартаа, саадтай замаар 5700 км хоёулхнаа мотоциклтой аялал хийж байхыг хараад баргийн бэрхшээлд нугарч сөхөрдөггүй, чанга хатуу эрэмгий зангаар нь бахархаж суусан. Хэр баргийн эмэгтэй хүнээс гарахгүй эр зориг, тэсвэр хатуужлыг энэ л эмэгтэй харуулж чадсан. Гэтэл түүний минь ирийг мохоох бусдын болчимгүй үйлдлийн хажуугаар дуугүй суух хэн ч байхгүй байх. Холын БНСУ-д гурван жилийн хугацаанд ажлын хатууг хийж хурааж ирсэн цалинг нь нэгэн барилгын компаний захирал н.Мөнгөнбагана гэх увайгүй эр гэрээ нэрийн дор залилан авч хөөрхий эмэгтэйг гудамжинд гарах хэмжээнд хүргэсэнд хэн бүхэн дургүйцлээ илэрхийлж байна.
н.Мөнгөнбагана гэгч
Тэрээр ‘Алаг Хайрхан Бугат’ ХХК-ны захирал н.Мөнгөнбаганатай дөрвөн жилийн өмнө буюу 2019 онд баригдаж байгаа орон сууцнаас 80м2 орон сууцыг худалдан авахаар гэрээ хийн 80 сая төгрөгийг бэлнээр төлсөн байжээ. Энэ хугацаанд Н.Оргилмаа нь нөхөр хүүхдүүдийн хамт түрээсийн орон сууцанд амьдарч байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, цовоо сэргэлэн тулдаа өнөөдрийг хүртэл тэд амьдралаа болгож ирсэн. Цар тахал, олон удаагийн хал хорио ч тэднийг тойроогүй дайрч гарсан. Яг одоогийн байдлаар түрээсийн байрныхаа төлбөрийг төлж чадахгүй хэмжээнд хүрч гурван сарын 15-д түрээсийн хугацаа нь дуусгавар болж байна. Энэ сайхан залуу гэр бүл нялх хүүхдүүдтэйгээ гудамжинд гарах хэмжээнд хүрээд байна.
Н.Оргилмаа маань залилагч нарт хүн чанар гаргаж 4 жил хүлээж хөөцөлдсөний эцэст, аргагүйн эрхэнд сүүлийн арга болох хуурай өлсөглөн зарлаад дөрөв хоночихлоо. Өлсгөлөнгөө ‘Алаг Хайрхан Бугат’ ХХК-ний захирал н.Мөнгөнбагана гэх хүний гэрийн үүдэнд зарласан. Гэтэл н.Мөнгөнбаганы эхнэр н.Мичидмаа нь гэртээ байгаа муурыг хооллох нэрийн дор хээв нэг ‘үүднээс холдоод өгөөч’ гээд зогсох юм гэнэ. Түүнтэй хамт мөн адил залилуулсан найз эмэгтэй нь өлсгөлөн зарлаад хүйтэн шалан дээр хоол ч идэхгүй, ус ч уухгүй 80 гаруй цаг болж байна. Өчигдрөөс түргэн, цагдаагийнхан ирж үзлэг хийж, хамгаалалтад аваад байгаа аж. БЗДүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл гаргаад байгаа аж.
Түүний биеийн байдал урьд оройноос эхлэн муудаж эхэлж байгаад маш их санаа зовж байнаа!!!
Хэн хэнийх нь бие сульдсан, ам уруул нь хатсан толгой нь өвдсөн, нэг нь бөөр нь өвдсөн байдалтай хэвтэж байна.
Н.Оргилмаатай адил хохирсон хэд хэдэн хүмүүс байгаа ч тэд хүлээсээр… Тэд яг юуг хүлээж байгаа нь сонин… Уг нь тэд дуу хоолойгоо нэгтгэн дуугармаар…
Бид н.Мөнгөнбаганатай 90901132 болон түүний эхнэр н.Мичидмаатай 88401132 дугаараар холбогдох гэсэн боловч чадсангүй.
Н.Оргилмааг хохиролгүй болтол нь бид мэдээллийг тууштай хүргэсээр байх болно.
Т.Түвшин