Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 02.13-ны өдрийн 20:45 цагт 4.4 магнитудын газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 20:51 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.