Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ. Хуралдаанаар цар тахлын үед гаргасан түр болон урт хугацааны хорио цээр, зарим зохицуулалтын талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 13.00 цагт танилцуулах талаар ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллэв.
Тэрээр энэхүү мэдээллээрээ Монгол Улс хилийн боомтуудаас бусад бүх зүйлээ нээж байгаагаа зарлана гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, цар тахлаас шатлгаалж гурван жил орчим хаалттай байсан Монгол дэлхийн бусад улс орон, тэр дундаа жуулчдад нээлттэй болж буйгаа үүгээр зарлах юм байх. Үүнээс гадна өөр хэд хэдэн чухал шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэх мэдээлэл ч байна.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Д.Гэрэлээ