Жүжигчин Э.Ууганбаяр драмын жүжгийн тайзнаа

“Гэм зэм” эргэн ирлээ…

Энэ бол итгэлээ алдаж цөхөрч үзсэн хүн бүрийн түүх!
Энэ бол ДАХИН ТӨРСӨН хүний түүх!

Орфей театр өнгөрсөн онд дэлхийн суут зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм Зэм’ романыг Монголдоо анх удаа олны хүртээл болгосон билээ. “Гэм Зэм’ постдрамын жүжиг нь театрт дурлагчдын сэтгэл зүрхийг эзэмдэж судлаач шүүмжлэгчид болон үзэгчдийн сайшаалыг хүртсэн. Харин энэ удаа үзэгчдийн хүсэлтээр дахин тоглогдож, урлаг сонирхогч таны оюунд соён гэгээрлийн үрийг тарих гэж байна.

Тэгвэл “Гэм зэм’ жүжгийн Дмитрий Прокофьевич Разумихин буюу өмгөөлөгчийн дүрийг жүжигчин Э.Ууганбаяр бүтээхээр болжээ. Тэрээр өмнө нь хэсэг хугацаанд драмын театрт ажиллаж байсан билээ.

Т.Түвшин