Энэ оны хоёр дугаар сарын 19-ний өдрийн 22:33 цагт Сүхбаатар дүүргийн 19-р хороо “Хандгайтын богинод байрлах зуслангийн байшинд хулгайч орсон юм шиг байна, дохиолол ажиллаа” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлснийг, алба хаагчид шуурхай шалган 54 настай, эрэгтэй “Э” гэгч нь хулгай хийж байсныг үйлдэл дээр нь илрүүллээ.
Иймд иргэд та бүхэн гэр, орон сууцныхаа:
• Хаалга, цонхны бэхэлгээг сайжруулах,
• Үнэтэй эд зүйлийг далд газарт хадгалах,
• Дохиолол, хамгаалалт, хяналтын камер суурилуулах,
• Харуул, хамгаалалттай байлгах,
• Эзгүй орхисон үед хөрш айлдаа мэдэгдэх цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн гурав, Сонгинохайрхан дүүрэгт үйлдэгдсэн хоёр, Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн хоёр, Баянгол дүүрэгт үйлдэгдсэн гурав, Хөвсгөл аймагт үйлдэгдсэн нэг хулгайлах хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.