Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2022.02.23/ болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн явц, Газрын тос дамжуулах хоолой барих төслийн хүрээнд авах зарим арга хэмжээ, Татан буугдсан “Капитал банк” ХХК-д байршиж байсан Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг төлүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 20 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Ерөнхий сайд Хөгжлийн банкны ТУЗ-ийг чөлөөлөх үүрэг өгсөн. Энэ дагуу тус банкны шинэ бүрэлдэхүүнийг хэлэлцэж, сайд нараас санал авах аж.
Хуралдааны шийдвэрийг 12 цагаас танилцуулах юм байна.
Д.Гэрэлээ