Монгол Улс БНСУ-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах хүч илгээгээд багагүй хугацаа өнгөрч буй. Тэгвэл өнгөрсөн 2020 оны нэгдүгээр сараас цар тахлын улмаар ажиллах хүч гаргах ажил түр зогсоод байгаа билээ.
Цахим бүртгэлд нийт 4000 орчим хүн бүртгүүлж, 656 иргэн түвшин тогтоох болон ур чадварын шалгалтад тэнцээд байгаа аж.
БНСУ-д цар тахалгүй жилүүдэд дунджаар 800-1200 монгол иргэн гэрээтээр ажиллахаар очдог. Тэд гурван жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг байна. Гурван жилийн хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй тохиолдолд 1.9 жилээр визээ сунгаж ажиллах боломжтой байдаг.