Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн тоон мэдээллийг гаргалаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 305 халдварын тохиолдол батлагдлаа. Үүний 139 Улаанбаатарт, 166 орон нутагт бүртгэгдэв.
Мөн хугацаанд халдварын улмаас 2 хүн нас барлаа. Ингэснээр нийт нас баралт 2098 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2419 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 648 хүний биеийн байдал хөнгөн бол 31 хүн нэн хүнд байна.