Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 255 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 127 нь Улаанбаатар хотод, 128 нь орон нутагт байна. Мөн нэг хүн архаг хууч өвчтэй ковид хавсарсан шалтгаанаар энджээ.
Одоогоор 2235 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 600, жирэмсэн эх 111 байна. Гэрийн хяналтад 7021 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.