Украин, ОХУ хоёр улсад 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс эхлэн мөргөлдөөн үүсч дайны байдалтай болсон. Дайны нөхцөл байдалтай байгаа Украин улсаас өөрийн орны иргэдээ нэн даруй гарахыг дэлхийн улс орнууд ээлж дараалан уриалсаар байсан. Монголчуудын хувьд нийт 58 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ГХЯ-нд гаргасан.
Харьков хотод метроны буудал хүнд хэцүү байдал байсан Монголчууд маань амь өрссөн 1100 гаран километр орчим замыг туулан ойролцоох Польш улсад байрлах консулын газрын ажилтнуудын тусламжтайгаар Польш улсад нэвтэрч улмаар Турк улсаас дамжин эх орондоо ирлээ.