Украин, Орос хоёр улсын энхийн гэрээ хэлэлцээрийн хоёр дахь уулзалтыг хоёр тал гар барин ширээний ард суух үед дэлхий нийт нааштайгаар шийдэгдэх магадлалтай хэмээн таамаглан чих тавин хүлээсэн. Тэгвэл Украин, Орос хоёр улсын байлдааны бүсээс иргэдийг нүүлгэн шилжүүлж хүмүүнлэгийн коридор байгуулахын тулд түр гал зогсоохоор тохиролцсон талаар Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк болон Украины талаас хэлэлцээрт оролцсон төлөөлөгч мэдэгдлээ.
Оросын “Interfax” агентлаг М.Подолякийн мэдээлснийг эш татан гал зогсоох дараагийн үе шатны хэлэлцээ ирэх долоо хоногийн эхээр Беларусьт болно гэдгийг уламжилжээ.
Даваа гарагт Украин-Беларусийн хилийн бүсэд болсон талуудын анхны хэлэлцээ тодорхой үр дүнд хүрээгүй бөгөөд хоёр дахь үе шатны энэхүү хэлэлцээг Беларусь-Польшийн бүсэд пүрэв гарагт хийсэн байна.