Энэ удаагийн өвлийн паралимпын наадам цар тахлын үед зохион байгуулагдаж байгаа учраас Элчин сайд Т.Бадрал биечлэн уулзаж чадаагүй юм. Элчин сайдын зүгээс Монгол Улсад өвлийн спортыг хөгжүүлэх хүрээнд БНХАУ-д баригдсан өвлийн спортын шинэ барилга байгууламж дээр Монголын олимпын болон паралимпын шигшээ багийн бэлтгэл сургуулилтыг хийлгэх талаар онцгой анхаарна гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн Ханжоу хотод есдүгээр сард болох Азийн зуны спортын наадам, аравдугаар сард болох паралимпын наадамд Монголын баг тамирчдыг оролцуулах тал дээр Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч, Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран ажиллахаа дуулгасан юм.
Уулзалтын төгсгөлд Монголын баг тамирчдад гарын бэлэг гардуулж, мэндчилгээ дэвшүүллээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.