Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 120 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 70 нь Улаанбаатар хотод, 50 нь орон нутагт байна. Архаг, хууч өвчтэй ковид хавсарсан шалтгаанаар нэг хүн нас баржээ.
Одоогоор 1154 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 296, жирэмсэн эх 80 байна. Гэрийн хяналтад 4290 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.