Нийслэлийн хэмжээнд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хөрсний уснаас үүссэн халиа дошин, уулын гуу жалга, сайрын цас, мөс хайлж, уруйн үер үүсэх эрсдэл өндөр байдаг. Иймээс Нийслэлийн Онцгой комиссын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 2022 оны гуравдугаар сарын 9-нд мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдал, уялдааг хангаж ажиллахыг даалгасан. Тодруулбал, хөрсний уснаас үүссэн халиа дошин болон хаврын дулааралтын үед уулын гуу жалга, сайрын цас, мөс хайлж, уруйн үер үүсэхээс урьдчилан сэргийлэх, үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, замын ус зайлуулах шугам сүлжээ, авто замын доогуурх хоолойны ашиглалтын хэвийн ажиллагааг хангахыг даалгасан. Энэ дагуу холбогдох албан тушаалтнуудад дараах үүргийг өглөө.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба (Д.Ганболд)-нд:
- Нийслэлийн үерийн хамгаалалтын байгууламжид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтыг тогтмол явуулж, далан сувгийн засварлалт, хог хаягдал, бусад шалтгаанаас үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил, дутагдлыг шуурхай таслан зогсоох арга хэмжээг холбогдох дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагаар хэрэгжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийг шинээр төлөвлөх;
- Нийслэлийн нутаг дэвсгэрийг хөрсний ус, уруйн болон усны үерийн аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөж, шаардлагатай тохиолдолд Ажлын хэсэг байгуулан ажиллах, мэргэжлийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар ханган, шаардлагатай хөрөнгийг шийдвэрлүүлэх;
- Үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан суваг, хөрсний болон булгийн ус урсах жалга, сайр, зам, талбайн ус зайлуулах шугам сүлжээний хамгаалалтын зурваст суурьшсан айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг чөлөөлөх ажлыг мэргэжлийн байгууллага, дүүргүүдтэй хамтран нэгдсэн удирдлагаар хангаж үе шаттай зохион байгуулах;
- Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, Хотын инженерийн бэлтгэл арга хэмжээний Мастер төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах.
Нийслэлийн Онцгой байдлын газар (А.Дашням)-т:
- Болзошгүй хөрсний ус, уруйн болон усны үерийн аюулын үед үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнийг удирдлага, зохион байгуулалтаар ханган, нийслэлийн Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, алба, мэргэжлийн ангийн техник хэрэгслийн судалгааг тодотгон, бэлтгэл бэлэн байдлыг хангуулан, шуурхай арга хэмжээг зохион байгуулах;
- Нийслэл, дүүргийн үерийн хамгаалалтын барилга байгууламж, далан сувгийн ус нэвтрүүлэх чадамжийг сайжруулах талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд хяналт тавьж, Нийслэлийн Онцгой комиссын даргыг мэдээллээр шуурхай хангах;
- Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудад гамшгаас хамгаалах сургалт зохион байгуулах.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (Б.Батшагай)-т
- Үерийн хамгаалалтын далан, сувгийг таглан байрласан объект, байгууламж, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрх, аж ахуй нэгжид хяналт тавих, зөрчлийг арилгуулах.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (Г.Батзориг)-нд
- Үерийн хамгаалалтын бүс, хөрсний усны нэвчилттэй булаг шанд, голын сав газарт зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй буусан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар чөлөөлөх ажлыг мэргэжлийн байгууллага, дүүргүүдтэй хамтран зохион байгуулах, зөрчлийг арилгах:
Дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт:
- Дүүргийн нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус урсах гуу жалга, авто зам доогуурх ус гадагшлуулах сувгийн ахуйн хог хаягдлын цэвэрлэгээг хийх, саадгүй ус нэвтрэх бололцоог бүрдү