Манай улсын хувьд 2015 онд цементийн үйлдвэр ашиглалтад орж дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангаж буй. Гэвч МУ-ын цементийн ихэнх хувийг хангадаг Монцемент үйлдвэр үнээ өсгөж буй аж. Энэ талаар “Монполимет’ группийн ерөнхийлөгч Н.Мөнхнасан ийнхүү тайлбарлалаа. Тэрбээр “Саяхныг хүртэл тогтвортой барьсан цементийн үнэ сая бүх юмны үнэ өсөхөд аргаа бараад дараах шалтгаанаар нэмэгдсэн.
Дээрээс нь нэмээд шинэ хөдөлмөрийн хуулиар үйлдвэрүүд дахиад нэг ээлж нэмэгдсэн. Бас нийтээр нь цалингаа нэмэхгүй бол амьжиргааны түвшин арай л байна. Хүнсний зардал л гэхэд 40 хувь өссөн.
Ажиллах хүчний тоог мөн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын шаардлагаар 14/14 ростерийг хэрэгжүүлвэл 40 хувиар нэмэх шаардлага үүсч цалин хангамжийн зардал өсч байна. #MonCement #МонЦемент’ гэжээ.