Хөвсгөл аймгийн Ханх сумын хоёрдугаар багийн “Хачим” гэдэг газарт гуравдугаар сарын 14-ний өдрийн 16:14 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газар нутагладаг малчдаас тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээлэв.