Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Баартуугийн Зангад 1936 оны энэ өдөр Ховд аймгийн Буянт суманд төржээ.
Тэрбээр наймдугаар ангийн сурагч байхдаа алдарт “Буянт гол” дуугаа дуулж их урлагийн гараагаа эхэлсэн байдаг. Тэрбээр та бидний сонсох дуртай “Сүлд модны наадам”, “Багшаа дуулъя”, “Хавар ирлээ шүү хүүхнүүдээ”, “Хар ус нуурын шагшуурга”, “Хар ус нуур”, “Жаргаах зүрхэн”, “Алтан намар” зэрэг олон дуу дуулсан билээ.
Москвагийн П.И .Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг төгссөн алдартай дуучин 65 жилийн түүхтэй симфони найрал хөгжмийн анхны гоцлол дуучин /1968 он/, МУАХ-г үүсгэн байгуулалцаж тус холбооны нарийн бичгийн дарга, ерөнхийлөгчөөр олон жил ажилласан байдаг.