Сонгон шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн “Цайны газар”-ыг түрээслэх иргэн, аж ахуйн нэгж байгууллага сонгон шалгаруулах.
Сонгон шалгаруулалтын дугаар: 2022. А/33
Бүрдүүлэх материал:
Аж ахуйн нэгж байгууллагын хувьд:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ
- Хоол үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, мэргэжлийн хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгэлтэй болон тухайн баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Ажиллах хүчны мэдээлэл, /мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл / өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын талаарх мэдээлэл танилцуулга/
- Хоолны үнийн санал, нэр төрөл, танилцуулга
- Ажилчид нь эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан талаархи мэдээлэл
Иргэний хувьд:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Цахим үнэмлэх,
- Гэмт хэрэгт холбогдолгүй эсэх баталгаа
- Мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Мэргэжлийн зэргийн тухай мэдээлэл
- Хоолны үнийн санал, нэр төрөл, танилцуулга
- Ажлын туршлагын талаарх мэдээлэл / өмнө нь хийж гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын талаарх танилцуулга /
Үнийн санал, болон материал ирүүлэх сүүлийн хугацаа:
2022 оны 04 дүгээр сарын 01 -ний өдрийн 17:00 цагаас өмнө…
Үнийн санал ирүүлэх хаяг:
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Хувьсгалын зам-3, МҮОНРТ-ийн байр.
Холбоо барих утас: 70117004 /дотуур утас 2170 /