Япон Улс коронавирусын халдварын эсрэг дараах арга хэмжээг авахаар болжээ

Япон улсад шинэ төрлийн корона вирусын эсрэг дараах арга хэмжээ авахаар болжээ.

1.  Япон Улсад нэвтрэх иргэд (1) шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгэсэн бөгөөд хүчинтэйд тооцсон вакцины гэрчилгээтэй бол Хорио цээрийн албанаас гаргах тусгаарлагдах байр, гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах шаардлагагүй.
Харин (2) шинэ төрлийн коронавирусын 3 удаагийн вакцин хийлгээгүй тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт 7 хоног тусгаарлагдах шаардлагатай болно. Тусгаарлалтын 3 дахь өдрөө өөрийн хүсэлтээр шинжилгээ өгч хариу сөрөг гарсан бол гэр болон зочид буудалд тусгаалагдахыг шаардахгүй.
Хилээр нэвтэрсэн өдрийг 0 өдөр хэмээн тооцно. 3 дахь өдрөөс хойш Эрүүл мэнд, Хөдөлмөр, Халамжийн яамны цахим хуудсанд тавигдсан “Хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээ авах байгууллага”-д шинжилгээ өгч сөрөг гарсан хариуг “MySOS”(Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэнд, байршлыг хянах аппликэшн)-аар Хилээр нэвтрэгсэдийн эрүүл мэндийг хянах төвд явуулсны дараа тус төвөөс “Тусгаарлалт дууссан тухай мэдэгдэл” ирсэн тохиолдолд гэр болон зочид буудал зэрэгт тусгаарлагдах хугацаа дуусгавар болно.

※Хүчинтэйд тооцсон вакцин тарилга нь доорхи нөхцлийг хангасан гэрчилгээ байх.
(1)Засгийн газар зэрэг албан ёсны байгууллагаас олгосон гэрчилгээ
(2)Япон болон англи хэлээр доорхи мэдээлэл бүгд багтсан гэрчилгээ
а) Овог нэр, б) Төрсөн он, сар, өдөр, в) Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр, г) Вакцин хийлгэсэн өдөр, д) Вакцины тоо
(3)Доорх вакцины аль нэгийг 2 удаа хийлгэснийг тодорхойлох гэрчилгээ
-(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
-“Pfizer” үйлдвэрийн “Комирнати” вакцин,
-“AstraZeneca” үйлдвэрийн “Vaxzevria” вакцин,
-“Moderna” компанийн “COVID-19 Moderna ” вакцин,
-“Janssen” компанийн “Janssen COVID-19” вакцин
(Жич: “Janssen” вакцины 1 удаагийн тарилгыг 2 удаа тарьсантай адил тооцно.)
(4)Доорхи вакцины аль нэгийг 3 дахь тарилгын дараа хийснийг тодорхойлох гэрчилгээ
(Вакцины нэр болон үйлдвэрлэгчийн нэр)
“Pfizer” үйлдвэрийн “Комирнати вакцин,
“Moderna” компанийн “COVID-19 Moderna” вакцин

2. Гэр болон буудал зэрэгт тусгаарлагдахдаа тухайн газар руу зорчихдоо хилээр нэвтрэх үеийн шинжилгээ (шинжилгээ өгсөн цаг)-нээс хойш 24 цагийн дотор зорчих мөн гэр болон зочид буудал хүртэл шууд явах бол олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахыг зөвшөөрнө. Мөн олон нийтийн тээврийн хэрэгслийг ашиглахдаа амны хаалт зүүх, гараа ариутгах, бөөгнөрлөөс зайлсхийх зэрэг халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлах шаардлагатай.

Эх сурвалж: ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ