Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр/2022.03.29/ “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно.
Сонсголыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалах юм байна. Сонсголын үеэр Хөгжлийн банкнаас зээл авсан Монполимент групп, Эрэл группийг үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат нар мэдээлэл хийх аж.