Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Бураатайн сайр” гэдэг газар Хархираа голын мөс цөмөрч бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 50 км зам туулан очиход Увс аймгийн Ховд сумаас Улаангом сумын чиглэлд зорчиж явсан иргэн П-ийн “Пронтер” загварын ачааны автомашин мөс цөмөрч усанд суусан байсныг татан гаргажээ.