Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт шилжүүлж, түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргасан байна.
Эргэн сануулахад Э.Бат-Үүлийг:
- Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2013 онд өөрийн хүү Б.Чулуудайн “Гранд лайн” компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан,
- Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирал А.Гантулга, “Бэрэн групп”-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, хүү Б.Чулуудай нартай бүлэглэн “Буянт-ухаа-2” хорооллын санхүүжилтээс их хэмжээний мөнгө шамшигдуулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оноосон.