Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдөр /2022.04.06/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна.
БАЙНГЫН, ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН | |||
10.00 | Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал: · Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний баталгаажуулалт, хүнсний аюулгүй байдлыг хангах болон Сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсох · Дэд хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
“Их Эзэн Чингис хаан” танхимд | |
11.00 | Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал: · Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/ |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд | |
14.00 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан:
Хэлэлцэх асуудал: · Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох · Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын мэдээлэл сонсох · Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.03.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
“Их Эзэн Чингис хаан” танхи |