Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 72 тохиолдол шинээр бүртгэгдсэнээс 44 нь Улаанбаатар хотод, 28 нь орон нутагт байна.
Одоогоор 162 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас хүүхэд 14, жирэмсэн эх 2 байна. Гэрийн хяналтад 690 хүн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.