Нийгэмд тулгамдаж буй бүхий л асуудалд цөхөрсөн залуу үеийнхэн ирээдүйгээ хамгаалахын тулд өчигдөр /2022.04.07/ 10.00 цагт төв талбайд “Монголдоо сайхан амьдаръя” уриан дор тал бүрээс нэгдэж, жагсаал зохион байгуулсан. Тэгвэл тус жагсаалыг үүрээр цагдаагийнхан албадан тараажээ.
Энэ үеэр жагсагчид болон цагдаа нарын дунд маргаан гарч зарим иргэнийг саатуулж, нэлээд цагдаа гэмтэж бэртсэн гэх албан бус мэдээлэл байна.
Залуус “Ажлаа хий”, “Хэмнэлтийг өөрсдөө хий”, “Эх орондоо амьдармаар байна” гэх шаардлагыг тавьж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гарч ирж уг шаардлагыг хүлээн авсан. Харин залуус Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардсан билээ.
Хинээн иргэн саатуулагдсан, хичнээн цагдаа гэмтэж бэртсэн талаар бид албаны эх сурвалжаас тодруулж эргэн мэдээллэх болно.
Д.Гэрэлээ