ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас Иргэний нисэхийн үндэсний төвтэй хамтран алба хаагчдад сургалт зохион байгууллаа.
Мөн нислэгийн үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаанд тулгардаг практик асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар дадлага, дасгалыг хийж, эрэн хайх, аврах ажиллагааны нислэгийн шуурхай, үр ашигтай, аюулгүй байдал сайжрах боломжийг бүрдүүллээ гэж ОБЕГ-ын дэргэдэх Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас мэдээллээ.