ГХЯ: Монголчууд казино тоглож байгаад хоорондоо зодолдсон асуудал Сингапурт гарсан

Нийслэлийн ерөнхий прокуророор ажиллаж байсан Б.Баярмагнай олны танил бөхийн хамт Сингапур улсад казино тоглож байгаад саатуулагдсан байж болзошгүй. Тэдэнд холбогдох шүүх хурал удахгүй болно гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичигдэж буй.

Энэ талаар ГХЯ-аас тодруулахад “Монгол иргэд тус улсад казино тоглож байгаад хоорондоо зодолдсон асуудал гарсан. Харин тэдгээр иргэд хэн байсан талаарх мэдээллийг хувь хүний нууцтай холбоотой учраас өгөх боломжгүй. Бид эдгээр иргэдийн саатуулагдсан эсэхийг тодруулахаар ажиллаж байна’ гэв.

Д.Гэрэлээ