УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны Хянан шалгах түр хорооны дарга Ж.Сүхбаатар Улсын Ерөнхий прокурор болон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал нарт албан бичиг явуулсан байна.
Уг албан бичигт “Хянан шалгах түр хорооны хуралдаанаар Хөгжлийн банкны өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг сонсох тул прокурорын байгууллагад хянагдаж байгаа цагдаагийн болон АТГ-д шалгагдаж буй хэргийн талаарх боломжит мэдээлэл шүүхэд шилжүүлсэн шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллүүдийг авах шаардлагатай байна. Дээрх мэдээллийн 2022 оны тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар нэгтгэн гаргаж, Хянан шалгах түр хороонд яаралтай ирүүлэхийг хүсье” гэжээ.