Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр:
– Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ,
– Шинэ сэргэлтийн бодлогын хөгжлийн төслүүдийн хэрэгжилтийн явц,
– Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
– Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр нийслэлийн 15 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих төсөл, арга хэмжээ,
– Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.